
Аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр тусгагдсан ажлуудын нэг болох Стандарт хэмжилзүйн хэлтсийн дэргэдэх Хүнсний хяналтын лабораторид орон нутгийн хөгжлийн сангийн 69,9 сая төгрөгийн санхүүжилтээр 9 төрлийн тоног төхөөрөмжийг худалдан авч, хүлээлгэж өгсөн.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат : Сүхбаатар аймагт нийлүүлэгдэж байгаа хүнсний төрлийн бүх бүтээгдэхүүнд шинжилгээ хийх боломжтой болсныг онцолж, цаашид энэ төрлийн тоног төхөөрөмжийн нэр төрлийг нэмэгдүүлэх, лабораторийн хүчин чадлыг байнгын хэвийн ажиллахад анхаарч ажиллана гэдгээ хэлж байв.