Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган
Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого“-ыг хэрэгжүүлэх хүрээнд Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах зорилгоор “СҮХБААТАР АЙМАГ- ХӨГЖИЛД ХАМТДАА” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН-ыг 2023 оны 5 дугаар сарын 21-нд зохион байгуулах гэж байна.