
Хүнс хөдөө аж ахуйн газар /ХХААГ/ Сүхбаатар аймгийн хэмжээнд 2022 оны хаврын махны хэрэгцээнд нийлүүлэхээр 4 компанитай гэрээ байгуулж, 25 тн мах нөөцөлжээ. “Дарьт шүтээн” ХХК 10 тн, “Дөрвөн гэгээ эрдэнэ” ХХК 5тн, “Өөдлөх боломж” ХХК 5 тн, “Түмэн цагаан ноос” хоршоо 5 тн махыг нөөцлөх гэрээг байгуулжээ. Бусад компаниудын хувьд энэ сарын 15-наас эхлэн нөөцийн мах худалдаж эхлэхээр төлөвлөж байгаа аж. “Баян тал” махны үйлдвэр нөөцийн мах худалдаанд гаргаж нэрийн дэлгүүртээ борлуулж эхэлжээ. Хонины мах нэг кг 9800 , ямааны мах 7500, адууны мах 8000 төгрөгөөр худалдаалж байна. Үхрийн мах худалдаанд гараагүй байна.