
Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ой, “Цайртминерал” ХХК-н Төмөртийн-Овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсоны 20 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын харцага Пүрэвгарьд тэргүүтэй улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа. 
