САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СҮХБААТАР АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР TOEFL ITP ШАЛГАЛТЫГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛДАГ БОЛЛОО…

Сүхбаатар аймгийн Боловсролын Газар TOEFL ITP шалгалтыг орон нутагт зохион байгуулдаг боллоо…
АНУ-ын ETS байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар, гадаад хэлний багш нарын ” Зөв тусгал” ТББ, Yeti school of English байгууллагууд хамтран зохион байгуулсан TOEFL ITP шалгалтын Үндэсний сургагч багш бэлтгэх хөтөлбөр амжилттай хэрэгжлээ.
Энэхүү хөтөлбөрт Ерөнхий боловсролын Лаборатори 1-р сургуулийн багш Ц.Уянга шалгаран амжилттай оролцож, TOEFL ITP шалгалтыг аймагтаа авах албан ёсны эрхтэй багш, мөн
Сүхбаатар аймгийн Боловсролын газар TOEFL ITP шалгалт авах эрх бүхий байгууллага боллоо.
TOEFL ITP шалгалтын оноо нь Ази, Европын 90+ улсын 5000 их дээд сургуулийн тэтгэлэг болон АНУ-ын элчингээс зарлагддаг бүх хөтөлбөрүүдэд хүлээн зөвшөөрөгддөг шалгалт юм.
Сүхбаатарчууд цаг зав, зардал мөнгөө хэмнэн орон нутагтаа энэхүү шалгалтыг өгөх боломж нээгдэж байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ