САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД М. ИДЭРБАТЫГ УЛИРАН ТОМИЛУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД УЛАМЖЛАХААР БОЛЛОО

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаас Сүхбаатар аймгийн Засаг даргад Манлайбаатарын Идэрбатыг нэр дэвшүүлж, Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжлахаар шийдвэрлэлээ.
М.Идэрбат нь 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга, 2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.
АЖЛЫН ТУРШЛАГА
2002-2005 онд Сүхбаатар аймаг дахь ШУТИС-д багш
2005-2008 онд Угсаатны зүйн музейн захирал
2008-2012 онд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч
2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байна.
СОНГУУЛЬТ АЖИЛ
2008-2012 онд Баруун-Урт сумын Иргэдийн хурлын төлөөлөгч
2012-2024 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2008-2017 онд Баруун-Урт сумын Ардчилсан намын дарга
2017 оноос Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ