
Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдад ажиллав. Төрийн байгууллагын удирдах албан хаагчидтай уулзалт хийж, сумын эдийн засаг, өвөлжилтийн бэлтгэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн талаар мэдээлэл солилцож зарим асуудлыг шийдвэрлэлээ.
Сумдад хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэлтэй танилцаж зарим үүрэг чиглэл өгөв.

