
“Гэгээрэлд хөтөлсөн гэрэлт зам” нэртэй номын нээлт боллоо.
Нийт 5 бүлгээс бүтсэн энэхүү номын зохиогчоор Монгол Улсын Гавъяат Багш Шунуугийн Чулуунбор, ерөнхий редактораар Лхаасүрэнгийн Байгалмаа, редактороор Монгол Улсын Гавъяат Багш Дамбапилжээгийн Сэнгэдорж нар ажилласан бол цахим бичээчээр Батхүрэлийн Эрдэнэсувд нар ажиллажээ. Ийнхүү Сүхбаатар аймгийн боловсролын салбарын түүх өнөө үеийнхэнд нэгэн боть болон хүрч байна.