
Алтан гадас одонт Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрт Олон улсын Гэгээн муза 15 наадмын гранпри шагналт ” Мангасуудын хаан ” хүүхдийн зөгнөлт жүжиг, Гэгээн муза 16 наадмын шилдэг жүжгийн зохиол, шилдэг найруулагч шагналуудыг хүртсэн ” Нүдтэй наран тамга ” жүжгээ 2 сарын 14, 15 нд тоглож үзэгчдын талархалыг хүртэж байна. Тус театрын дарга Л.Наранхүү, жүжгийн зохиолч Б.Цэрэннадмид, хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар нарыг Аймгийн Хүндэт Тэмдэгээр шагналаа.