
. Тус зөвлөгөөнд хилийн цэргийн 0146 – р анги, хилийн цэргийн 0184-р ангийн захирагч нар болон аймгийн удирдлага, хилийн зургаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцлоо.

. Улсын хил хамгаалалтын үр дүн, хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн 2024 онд хэрэгжүүлсэн ажил, 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

. Эрдэнэцагаан, Онгон сумын хилийн цэргийн ангиуд 2024 онд улс, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.