
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Сүхбаатар аймгийн хэмжээнд 270 эхэд ” Алдарт эхийн ” І, ІІ зэргийн одон гардууллаа. Одон гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг дарга М. Идэрбат оролцож хэлсэн үгэндээ :Одон авч буй ээжүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Ирээдүй болсон үр хүүхдүүддээ эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллаж байгаа гэдгийг онцолж байв.

