
Тус хэлэлцээрт аймгийн Засаг дарга М. Идэрбат, Засаг даргын орлогч Б.Батбаатар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Ө.Бат-Амгалан, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбооны удирдлага, төлөөллүүд оролцлоо.
Аймгийн Засаг дарга М. Идэрбат Хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн гурван талт хамтын ажиллагааны хэлэлцээрт гэрээ байгуулах үеэр хэлсэн үгэндээ:
Орон нутагт тулгамдаж буй асуудал бол ажлын байрны асуудал байдаг. Ирэх жилүүдэд хувийн хэвшлээ дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, бизнесээ өргөтгөх зэрэг гэрээнд шинээр заалтууд тусгажээ. Тухайлбал :Анхан шатанд үйлдвэрлэл эрхлэх, шинэ бизнес эхлүүлж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж аймаг орон нутгаас 100.0 хүртэлх сая төгрөгийн эх үүсвэрийг тавьж өгчээ.
Орон нутагт ажиллаж байгаа Иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах чиглэл өгөв.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
Т. Хурцбаяр 2023-2024 оны гэрээний хэрэгжилт, 2025-2026 оны гурван талт хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан онцлог заалтын талаар танилцуулав.