САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГААР ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.БААТАРХҮҮ ТОМИЛОГДЛОО

ЦЕГ-ын даргын тушаалаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргаар Цагдаагийн хурандаа Б.Баатархүүг томилсныг Засаг даргын орлогч Г.Мөнхзаяад танилцууллаа.
Цагдаагийн хурандаа Б.Баатархүү нь 2002 онд Цагдаагийн академийг цагдаагийн ажил-эрх зүй мэргэжлээр, 2009 онд Их засаг их сургуулийг Хууль эрх зүйн магистрын зэрэгтэй тус тус төгссөн. 2002 онд Завхан аймгийн цагдаагийн хэлтэст жижүүрийн офицер, 2002-2007 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст олон нийттэй харилцах ахлах байцаагч, 2009-2014 онд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлтэст ахлах байцаагч, чиглэлийн ахлах байцаагч, 2014 оноос Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн даргаар ажиллаж байжээ.
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ