
Сүхбаатар аймагт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар ажиллаж Мөнххаан суманд дижитал рентген аппарат өгчээ. Мөн ЭМГ, АНЭ, Сумын эрүүл мэндийн төвүүдэд иж бүрэн компьютер 70 ширхэгийг хүлээлгэн өгч ЭМС-ын цаашдын шинэчлэл бодлого чиглэлийг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцсан байна.
