УОК-ын шуурхай штаб болон ХХААХҮЯ мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Дорнод аймгуудын тодорхой цэгт малчдын гараас дундын зуучлалгүй амьд мал худалдан авах ажлын хоёрдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулна.
Хөдөө аж ахуйн биржэд Сүхбаатар аймгийн малчид 20.100 толгой мал худалдах захиалга өгсний дагуу малчны хотноос малыг нь худалдан авч ажиллаж байна.
