САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

 “СҮХБААТАР-80” УРЛАГИЙН НААДАМД 400 ГАРУЙ АРДЫН АВЬЯАСТАН ОРОЛЦОЖ БАЙНА

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Сүхбаатар-80” урлагийн наадмын нээлтийн ажиллагаа боллоо. Тус наадамд 13 сумын ардын авъяастан, соёлын өв тээгч, өвлүүлэн уламжлагч гээд нийт 400 гаруй хүн оролцож байна. Аймгийн Засаг дарга М.Идэрбат нээлтийн үгэндээ, энэхүү наадмаар Сүхбаатар аймгийн 80 жилийн ойн урлаг соёлын арга хэмжээ албан ёсоор эхэлж байна. Наадмаас шалгарсан шилдэг номерууд ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцохоос гадна Улаанбаатар хотод бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулна гэдгийг тодотгов.
Урлагийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Соёл урлагийн газар ажиллаж байна.  Сумдын урлагийн наадмын зохион байгуулалт бэлтгэл сайн хангагдсан нь харагдаж гэдгийг онцлов. 2 өдрийн турш 9 номинациар өрсөлдөж шилдэгүүдээ шалгаруулна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ