САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“СҮХБААТАР 80”  УРЛАГИЙН НААДМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж “Сүхбаатар – 80 “ урлагийн наадам аймгийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулагдаж байгаа билээ. Урлагийн наадмын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Соёл урлагийн газрын дарга Х.Эрдэнэдэлгэр, Жаахан шарга ХЖТ-ын дарга Г.Баярцогт нар оролцлоо. Аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлсэн үгэндээ :Түүхэн тэмдэглэлт ойг угтаж Баруун-Урт Соёл амралтын хүрээлэн, Спорт цогцолборын барилга, 960 айлын орон сууц зэрэг төслүүд эхэлж байгааг онцлов. Ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Сүхбаатар – 80” урлагийн наадмын оролцогчид болон сумд өндөр зохион байгуулалтайгаар оролцож байгаад талархал дэвшүүлж амжилт хүслээ. Урлагийн наадмын сонгон шалгаруулалтыг соргог мэдрэмжтэй хийж, шилдэг уран бүтээлийг шалгаруулахад шүүгчдийн мэргэн шүүлт чухал гэдгийг онцлов.

Тус урлагийн наадамд 13 сумын 430 гаруй ардын авьяастан, соёлын биет өв тээгчдийг өвлөн уламжлагчид оролцож байна. Урлагийн 9 төрөлд шалгаруулалт явагдана. Сумдын тоглолт 5,6-ны өдрүүдэд “Жаахан шарга” ХЖТ -т болно

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ