САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ТАЛЫН НАР ШИНЭ ОНЫ НАР ХАРАХ АЯЛАЛ”-Д 1600 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЖЭЭ

“Талын нар шинэ оны нар харах аялал”-ыг 12 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд 320 гаруй машин, 1600 гаруй хүн оролцсон байна.
Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Талын бүргэд сээр шалгая холбоо хамтран “Уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дээлтэй монгол арга хэмжээг сурталчлах, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Талын нар шинэ оны анхны нар харах аялал”-ыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр зохион байгууллаа. 
Арга хэмжээнд Баруун-Урт сум, Асгат сум, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Түвшинширээ болон албан байгууллагуудын төлөөлөл  оролцлоо. Нар харах арга хэмжээний үеэр Уулын оргил буулдах тэмцээн, Сээр цохих тэмцээн болж цугласан олныг хөгжөөсөн байна. Уулын оргил булаалдах тэмцээнд Цагдаагийн газар, 338 дугаар цэргийн анги, Асгат сум, Жавхлант худалдааны төвийн хамт олон эхний байруудад шалгарсан бол Сээр цохих тэмцээнд нийт 32 залуус оролцсоноос нийт 16 сээр амжилттай цохиж 1-р байр Мягмаржав, 2-р байр Чулуунсүх нар шалгарчээ.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ