САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ТАМХИДАЛТЫН ЭСРЭГ ХУВЬСГАЛ-2 КОМПАНИТ АЖИЛ СҮХБААТАР АЙМГААС ЭХЭЛЛЭЭ





ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ хамтран хэрэгжүүлж буй энэхүү аян манай улсын 11 аймагт хэрэгжинэ. Аяны хэрэгжилтийг өнөөдөр Сүхбаатар аймгаас эхлүүлж, “Тамхигүй орчин-тамхигүй ажлын байр”  дэмжих тунхаглалд өнөөдөр 100 гаруй байгууллагын төлөөлөл нэгдлээ.
Текст: Жил бүр дэлхийд тамхинаас үүдэлтэй өвчнөөр 8 сая хүн  нас барж, 1,2 сая хүн дам тамхидалтын улмаас амь насаа алдаж буйг судалгаа харуулж байна.
Харин манай улсад 2019 онд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд 4 хүн тутмын нэг нь тамхи татаж байна. Тамхины донтолтод хүүхэд залуус, ихээр өртөж байгаа нь хувь хүн , гэр бүл, хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Тиймээс тамхи татдаг хүмүүс ч ядууралд өртдөг гэсэн судалгаа бийг ч албаны хүн хэллээ.

Тамхины хор уршгаас сэргийлэхийн тулд томчууд зөв үлгэр дуурайлалтай үзүүлэх ёстой. Тийм ч учраас төрийн болон ТББ-ууд  “Тамхигүй ажлын байр” бодлогыг хэрэгжүүлэх үүднээс амлалт бүхий тунхагт гарын үсэг зурсан юм.

Тунхгийн хэрэгжилтийг улирал бүр дүгнэх бөгөөд үр дүн өндөр гарсан байгууллагыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, урамшуулах ажлыг хийнэ.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ