САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Тарьц, суулгац”-ын үзэсгэлэн худалдаанд иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

         Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “ Тарьц ,суулгац”-ын үзэсгэлэн худалдаа 10-р сарын 07-08 ны өдөр “АМЖИЛТЫН ТАЛСТ” хөгжлийн хүрээлэнд болно. Үзэсгэлэнд: Дорнод аймгаас “Дорнын эрдэст мөнгөн чулуу “ ХХК, орон нутгаас “Жимст тал” хоршоо, Ойжуулалт-Хайлааст ХХК, “Баруун-Урт цэцэрлэгжүүлэлт” ОНӨҮГ , “Шаргын модот цэцэрлэг” ХХК, иргэн Д.Лутсүх нарын тарьсан орон нутаг болон бүс нутгийн байгаль цаг уурт дасан захицсон 2-3 настай 9 төрлийн модны суулгац худалдаалагдана. Айл өрх хашаандаа тарьж ургуулах боломжтой эдийн засгийн ач холбогдолтой Өрөл, Үхрийн нүд, монос, тэхийн тээг, бөөрөлзгөнө, нохойн хошуу зэрэг модны суулгац борлуулж зөвлөмж өгч ажиллана.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ