САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ТАТМЫН ОЙЖУУЛАЛТАД 2,4 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

2024–2025 онд нийт 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Татмын ойжуулалтын ажлууд хийгдэж байна. Тус санхүүжилтийн 30 хувийг аймгийн Орон нутгийн хөгжлийн сан, 70 хувийг АДАПТ төслөөс тус тус санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.
Тус ажлын гүйцэтгэлд БОАУАЯ, АДАПТ төсөл, Усны газар, НҮБ-ын шинжээчдийн баг 2025 оны 10 дугаар сарын 19–22-ны өдрүүдэд хяналт, мониторинг хийж ажиллалаа. Үүнд:
• 20 га талбайд Түмэнцогт сумын Хэрлэн голын татмын дагуу “Алтансолин” ХХК бургас, хайлаас мод
• 30 га талбайд Дарьганга сумын Ганга нуурын орчимд “Гранд Форест” ХХК бургас, хайлаас мод
• 92 га талбайд Түмэнцогт сумын Хэрлэн голын татмын дагуу “Гранд Форест” ХХК бургас мод
• 13 га талбайд Наран сумын Өлзийт булаг болон Дарьганга сумын Баян булгийн орчимд “Модны эмч” ХХК бургас, хайлаас модыг тус тус тарьсан.
• 60 га талбайд Түмэнцогт сумын Хэрлэн голын татмын дагуу “Нарс мод” ХХК бургас, хайлаас мод тарих ажлыг эхлүүлээд байна.
Ойжуулалтын ажлын ургалтын дундаж хувь 70%, энэ нь сайн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч ургамлын ургалт, тогтвортой байдалд анхаарч дараах зөвлөмжийг өглөө. Үүнд:
• Модны арчилгаа, усалгааг тогтмол хийх
• Хашаа, хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг хангах
• Мал нэвтрэхээс урьдчилан сэргийлэх
• Сум орон нутгаас өдөр тутмын хяналт, мониторингийг тогтмол тавих.
Уг ажлууд нь бүс нутгийн байгаль орчны тэнцвэрийг сэргээх, усны эх үүсвэрийг хамгаалах, экосистемийн нөхөн сэргэлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
 
 
 
 
 
 
 
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ