САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

ШӨХТөлөө газрын даргын 2022 оны А/80 тоот тушаалаар “Бараа, бүтээгдэхүүн гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аяныг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаатай зохион байгуулагдаж “Хяналт шалшалт хийх тухай ” 2022 оны 01/23 тоот удирдамжийн дагуу “Жавхлант-Сүхбаатар” ХХК, “Сүхбаатар худалдааны төв”, “Жавхлант-Улз”, “Өсөх Дэлгэр Ундрах”  бөөний төвийн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийв. Барааны сав баглаа боодол дээр мэдээлэл дутуу, огт байхгүй, грамм, орц бүтээгдэхүүний хугацаа заагаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.
Аяны хүрээнд Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Хүнсний дэлгүүр, супермаркет, худалдааны төвүүдээр хувиар, удирдамжийн дугуу хяналт шалгалт хийнэ. Дээрхи зөрчилийг удаа дараа гаргасан хувь хүн, ААН, байгууллагад Зөрчлийн хуулиар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөөд байна.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ УЛСЫН БАЙЦААГЧААР Ч.Энхчулуун ажиллаж байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ