САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ТҮВШИНШИРЭЭ СУМЫН ЗАСАГ ДАРГААР Н.МӨНХБАЯРЫГ ТОМИЛЛОО

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн үр дүнгээр Түвшинширээ суманд МАН олонх болсон.
✅. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдаанаас ирүүлсэн саналын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар Н.Мөнхбаярыг тус сумын Засаг даргаар томиллоо.
✅. Багш мэргэжилтэй тэрээр боловсролын байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа төрийн албаны туршлагатай нэгэн.
✅. Сум орон нутгийнхаа иргэдийн төлөө сэтгэл оюунаа зориулан ажиллахаа илэрхийллээ.
✅. Аймгийн Засаг М.Идэрбат шинээр томилогдож буй сумын Засаг даргад төрийн албаны удирах удирдуулах зарчмын хүрээнд нутаг орныхоо иргэдийн эв найрыг сахиж ажиллахыг захилаа.
✅. Шинэ цэцэрлэг чанаргүй баригдсанаас болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ асуудлыг шийдвэрлэх,
✅. Шинээр баригдсан сурагчдын дотуур байрны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах,
✅. Сумын Засаг даргын Тамгын газрын шинэ байрны зураг төсвийг шинээр хийх зэрэг асуудалд анхаарал хандуулж ажиллахыг онцолж байв.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ