САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ТҮМЭН БАРБАРИС ” АХМАДЫН НӨХӨРЛӨЛ 10 ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 2015 онд Байгаль хамгаалах чиглэлээр байгуулагдсан “Түмэн барбарис ” ахмадын нөхөрлөл 10 гаруй гишүүнтэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нөхөрлөлийн хувьд малчид, ард иргэд, явуулын зорчигчдод ой хээрийн түймэрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах чиглэлээр явуулын болон суурин сургалт мэдээллийг тогтмол өгч жил бүр сумын төв, Хар ямаатын улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газарт тогтмол мод тарьдаг аж. Өдгөө 75 насыг зооглож буй сумын Засаг дарга, орлогч даргаар ажиллаж байсан Э.Арсланбаатар ахмадуудаа нэгтгэж тус нөхөрлөлийг байгуулжээ. Аймгийн засаг дарга болон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар бидний үйл ажиллагааг байнга дэмждэг цаашид сумынхаа иргэдийг гэр, орон сууцны орчимд мод тарих, байшингийн орцны тохижилтыг хэрхэн хийж болох талаар ярьж байв.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ