Төрийн албаны тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бүрдлийг хангахад чиглэсэн төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр (2024.03.13) орон даяар нэгэн зэрэг эхэлжээ.

Ерөнхий шалгалтад 83 иргэн бүртгүүлснээс 61 иргэн хамрагдаж, ирц 73,49 хувьтай. Үүнээс ерөнхий мэдлэгийн шалгалтад 28 иргэн, монгол хэл бичиг 23 иргэн, дүн шинжилгээ хийх чадвар 8 иргэн тус тус тэнцсэн байна.