
Үндэсний их баяр наадам Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн босгон дээр салбар салбарын шилдэгүүдэд төрийн дээд одон медаль болон Засгийн газрын шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд
гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн захиргаа, боловсрол, соёл, эрүүл мэнд, хууль эрх зүй, хөдөө аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Төрийн дээд одон медалиар шагналаа.
