САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл-Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон нь Ази тивд анхдагчид тооцогддог. Азиас анх удаа, хаант засгаас бүгд найрамдах улсын тогтолцоонд шилжин хамжлагат ёсыг халж, эрх зүйн чухал зарчмыг бататгаж, шашин, төрийг зааглаж, эвлэлдэн нэгдэх, хүйс ялгахгүй тэгш эрхийн баталгаа юм.
✅. Монгол Улсын Үндсэн хуулиа хүн бүхэн сүслэн дээдэлж, өргөө гэрийнхээ хойморт, зүрх сэтгэлийнхээ чинадад нандигнаж байх өдрийг тунхаглан зарласан энэ сайхан өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр зарлигаар шинэчлэн батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ