
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд одон медаль болон аймгийн шагнал орон нутгийн шагналаар 50 гаруй хүн шагнагдлаа.
. Аймаг орон нутаг, салбарынхаа хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө эзэмшсэн мэргэжил, авьяас билэг, хүч хөдөлмөрөө дайчлан, тогтвортой амжилт гаргасан ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
. Төрийн захиргаа, боловсрол, соёл, эрүүл мэнд, хууль эрх зүй, хөдөө аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр амжилт гаргасан зарим хүмүүсийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас одон” “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 24 хүн шагнагдсан байна.