САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ТӨРИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Монгол улсын Засгийн газрын тэргүүлэх зорилт “цахим шилжилт” хөтөлбөр, Сүхбаатар аймгийн Засаг даргын цахим сүхбаатар үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн захиргааны удирдлага, үүрэг даалгаварын хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагааны тайлан мэдээллийг аймгийн хэмжээнд бүрэн цахим системд нэвтрүүлэх untlgee.gov.mn цахим системийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын 160 албан хаагч оролцож гүйцэтгэлийн удирдлага, тайлан мэдээллийг систем ашиглан шуурхай хэрэгжүүлэх дадлага сургалтыг эзэмшлээ. Тус систем нь Засгийн газар, яамдуудад нэвтрээд байгаа бөгөөд улсын хэмжээнд тус системийг нэвтрүүлж буй 4 дэхь аймаг болж байна. Систем нэвтэрсэнээр төрийн удирдлагын тогтолцоо илүү тодорхой шуурхай болж, хэрэгжилт, үр дүнд бодитой ахиц дэвшил гарах юм. Мөн цаасны хэрэглээний зардал буурна. Төрийн удирдлага гүйцэтгэлийн энэхүү системийг нэвтрүүлж байгаа нь хэрэгцээ шаардлагад нийцсэн цаг үеэ олсон шийдэл,үйл ажиллагаа болсон талаар сургалтад оролцсон албан хаагчдын зүгээс аймгийн Засаг дарга болон Засаг даргын орлогч Г.Мөнхзаяад талархал илэрхийллээ.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ