
Онцгой байдлын газрын дарга : Б.Анхбаяр : Өнгөрөгч долоо хоногт аймгийн хэмжээнд гамшиг аюулт үзэгдлийн нөхцөл байдал тайван байсан объектын гал түймрийн дуудлага 2 ирсэн. Эрдэнэцагаан суманд – 1 , Баруун-Урт суманд 1 дуудлага ирж гал түймэр унтраах аврах ангиуд ажиллаж унтраасан байна. Шүлхий өвчний нөхцөл байдал өнөөдрийн байдлаар 10 сумын 17 голомтод 41 өрхийн 309 толгой мал өвчилсөн. УОК-ын нэгдсэн шуурхай штабаас холбогдох байгууллагуудтай цахим хурал хийсэн. 4 сарын 18-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил эхэлж байна. Аймгийн ОБГ, Мал эмнэлгийн газар хамтран сумдын удирдлага холбогдох хүмүүст сургалт хийж, зөвлөгөө мэдээллийг өгсөн. Бүх сумд график төлөвлөгөөний дагуу тарилгын ажилдаа гарсан байна.
Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын дарга н.Гантулга Гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав. Иргэн этгээдээс нийт 106 гомдол мэдээлэл хүлээн авч ажиллаж байна. Гэмт хэргийн шинжтэй 28 буюу 26,4 хувь, зөрчлийн шинжтэй, 66 хувь буюу 66,2 бусад 12 буюу 11,3 хувь өмнөх 14 хоногтой харьцуулбал 28 хувь буюу 20,8 хувиар буурсан.
УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяр : 2022 оны 4 дүгээр сарын 18-наас 4 дүгээр сарын 25 хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв : Хур тунадас 20-ны өдөр нутгийн хойд хэсгээр нойтон цас 21-ны шөнө ихэнх нутгаар хур тунадас орно.
Салхи: Салхи 19,20-нд секундэд 16-18 метр, түр зуур 20-24 м/с 18-нд шороон шуурга шуурна.
Агаарын температур : Шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. 20-ноос сэрүүсч шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
БАРУУН-УРТ сумын засаг даргын тамгын газраас “1 тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баруун-Урт сумын нутаг дэвсгэр дээр байгууллага, аж ахуйн нэгжийн тарих модны хуваарь, холбогдох бусад мэдээллийг өгөв. Аж ахуй нэгжүүд 37880 мод тарина.
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.МӨНХЗАЯА
5 сарын эхний долоо хоногт “Үндэсний бичиг соёлын өдөр”-ийгтэмдэглэн өнгөрүүлнэ. Төрийн албан хаагчид идэвхтэй хамрагдах.
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тоглоом наадгай хүлээж аваагүй сургууль, цэцэрлэгүүд сургалтын хэрэглэгдэхүүнийг холбогдох мэргэжилтнээс хүлээж авах.
Гэр бүлийн хүчирхийлэл болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд 9 багийн хамтарсан баг, ГБХЗХГ, холбогдох газрууд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах шаардлагатай байна. 4 сарын 21-ний өдрийн “Ухаалаг засаглал” сургалтад байгууллага аж нэгжийн удирдлагууд холбогдох мэргэжилтний хамт хамрагдах .
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Д.ШИЖИРБААТАР : Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн ажлын хүрээнд 5 сард багтаан Бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулах үүрэг чиглэлийг Баруун-Урт сумын ЗДТГ болон холбогдох байгууллагуудад өгөв. Баруун-Урт сумын 5 км радиус дотор их цэвэрлэгээ хийх, аж ахуй нэгжүүд идэвхтэй хамрагдах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
