САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг 2022 оны 1-р сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон ОБГ, Шуурхай штаб, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, УЦУОШТ,Статистикийн хэлтэс , Дөрвөлж ОНӨҮГ зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын газрын дарга Б.Анхбаяр
Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан. Баяр амралтын өдрүүдэд аюулт үзэгдэл ослын дуудлага ирээгүй тайван байсныг хэллээ. Объектын дуудлага нэг ирсэн байна.
Эрүүл мэндийн газар : ЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Болормаа
Сүүлийн 24 цагийн байдлаар коронавируси халдвар ковид-19-ийн тохиолдол 47 бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 14014 байна. Нийт хүн амын 56,6 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Нэмэлт тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалав.Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөлийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг онцлов.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч М.Мөнхтулга : 2021 оны 12-р сарын 31-нээс, 1-р сарын 2-ны байдлаар түргэн тусламжийн дуудлага 52, яаралтай түргэн тусламжийн тасгаар 53 хүн үйлчлүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан. Баяр амралтын өдрүүдэд ачаалал ихтэй байв.Баярын өдрүүдэд аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг болон Онгон сумын эрүүл мэндийн төвд шинээр 6 хүүхэд мэндэлсэн. Архины хордлого, авто осол, угарын хийн хор зэрэг дуудлагууд зонхилж ирэв. Авто ослын дуудлагаар ирсэн хоёр өвчтөнийг Улаанбаатар хотруу 3 дахь шатлалын эмнэлэг рүү шилжүүлэв.Статистикийн хэлтсийн дарга Т.ЭрдэнэбатЖил бүр зохион байгуулагддаг өрх хүм, хөдөө аж ахуйн тооллого 12- р сарын 7-17-ны хооронд зохион байгуулагдсан. Сүхбаатар аймаг 2021 оны жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллогын урьдчилсан дүнгээр 18,8 мянган өрх, 65,1 мянган хүн амтай болж урьд оноос өрх 0,6 мянга, хүн ам 0,8 мянгаар өслөө.Аймгийн хэмжээгээр 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 4,2 сая толгой мал тоологдлоо.Засаг дарга М.Идэрбат: Нийт агентлаг, байгууллагын дарга, эрхлэгч нарт:\Цаг агаар өвөлжилтийн хувьд таатай байна. Дулааны эх үүсвэр болон нүүрсний чанар, техник тоног төхөөрөмж нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан. Механик холболтын алдаа зэргээс зарим байгууллага халаалт хангалтгүй байгааг холбогдох газар анхаарч ажиллах- 2022 он хариуцлагатай олон ажил төлөвлөсөн бүтээлч жил байх болно. – Ой зохион байгуулах комиссыг удахгүй томилно. Байгууллага аж ахуй нэгж, зураг төсөвгүй ажлаа яаравчлах, идэвхи санаачлагатай ажиллах,- Мал орж ирж байна анхаарах, хогны асуудалд холбогдох байгууллага анхаарах,Байгууллагуудад гэрэлтүүлэг сайжруулахад 10 гаруй сая төгрөгийн эх үүсвэр шийдэж өгнө. Мөнгө нэмж гэрэлтүүлэг сайжруулахад анхаарч ажиллах зэрэг агентлаг, албадын удирдлагуудад үүрэг болгов.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ