Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр зохион байгууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон УЦУОШТ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР : ЭМГ-ЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БОЛОРМАА Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын тохиолдол батлагдаагүй. Батлагдсан тохиолдлын долоо хоногийн хөдөлгөөнт дундаж буурсан байна.Томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгдэж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих, сургууль, цэцэрлэг шинж тэмдгийн тандалт тогтмол хийхийг зөвлөж байв.“Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа” аянд аж ахуй нэгж иргэдийг эрэгтэйчүүдээ идэвхтэй хамруулахыг уриалав.
НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГА Д.МӨНХЗУЛ : Томуу томуу төст өвчний тархалт эрс нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлэгт 50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хавдар, мэдрэлийн тасаг, мэдээллийн танхимыг суллаж нэмэлтээр ор дэлгэж байна. Түргэн тусламжийн дуудлагын 90 хувийг томуу томуу төст өвчний дуудлага эзэлж байна.
