
Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг 2022 оны 04-р сарын 04-ны өдөр зохион байгууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон ЭМГ, ОБГ, Цагдаагийн газар, УЦУОШТ,Төрийн албаны салбар зөвлөл зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.Онцгой байдлын газрын дарга : Б.Анхбаяр Өнгөрөгч долоо хоногт аймгийн хэмжээнд объектын гал түймрийн 5 дуудлагатай байв. Түмэнцогт суманд 2, Эрдэнэцагаан суманд 1, Баруун-Урт суманд 1 гал түймрийн дуудлага ирж эрэн хайх, аврах бүлэг, гал түймэр унтраах аврах ангиуд ажиллаж унтраасан. Хаврын хуурайшилт болж байгаатай холбогдуулан өнжмөл шар өвс шатаах, үнс нурмаа ил задгай асгахтай холбоотой ахуйн гал түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байна.


ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАЯНМӨНХ
Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулав. Нийтдээ 175 иргэн бүртгүүлсэн. Үүнээс 155 иргэн шалгалтад хамрагдаж 42 иргэн шалгалтад тэнцэж төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгүүлжээ.
УЦУОШТ Ойрын өдрүүдэд нийт нутгаар салхи шуургатай хуурайшилттай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав.