САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ

Удирдах ажилтны шуурхай хурлыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Хуралдаанаар цаг үеийн шинжтэй мэдээ мэдээллийг солилцон УЦУОШТ, Шүүх, Баруун-Урт сумын ЗДТГ, Насан туршийн боловсрол төв зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ. 05 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 05-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын төлөв
УЦУОШТ : 30-нд нутгийн өмнөд хэсгээр, 31-нд нийт нутгаар, 6 сарын 4-нд зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаандаа баруун хойноос секундэд 4-9 метр, 30,31-нд секундэд 7-12 метр, зарим газраар түр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур : Шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18….+23 градус дулаан, 6 сарын 5-наас нийт нутгаар хална.
Сум дундын шүүх : Хүүхэд хөгжил хамгааллын жилийн хүрээнд зохион байгуулсан ажлын талаар танилцуулав.
 
Баруун-Урт сумын ЗДТГ : Энэ сарын 19-20-ны болсон Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Баруун-Урт сумын хэмжээнд учирсан хохирол болон малын хоргодлыг тогтоохоор 6 ажлын хэсэг гарч сумдад ажилласан байна. Энэ сарын 25-ны байдлаар Баруун-Урт сумын хэмжээнд 49675 мянган мал хоргоджээ. Малын сэг зэмийг устгах булах ажил хийгдэж байна.
Насан туршийн боловсрол төв : “Эх бичиг цахим орчинд” уралдааныг зарлаж, дүнг танилцууллаа. Тус уралдаанд төрийн 33 байгууллага оролцсон байна. Тэргүүн байранд “Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байр, дэд байранд Мөнххаан сум “Бумбаалай” цэцэрлэг, Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төв, тусгай байранд Баруун-Урт сумын 9-р цэцэрлэгийн хамт олон тус тус шалгарсан байна.
УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ : АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ
Аймгийн Засаг дарга энэ сарын 23-28-ний хооронд сумдад албан томилолтоор ажилласан талаар танилцуулав. Сумдын нөхцөл байдал, цаг үе харилцан адилгүй байгааг онцолж Асгат болон Эрдэнэцагаан суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгааг онцлов. Байгалийн гамшгийн улмаас үүссэн хохиролын хэмжээг эхний байдлаар гаргаж холбогдох газруудад хүргүүлж ажиллаж байна. Уулбаян суманд үүссэн уул уурхайн асуудлыг шийдвэрлэтэл уурхайн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсныг онцолж байв.
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ