САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ

/2022.10.31/

Аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулав. Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй ажлын талаар ОБГ, Эрүүл мэндийн газар, УЦУОШТ зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР : Аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байна. Иймд хүүхэд олноор цугласан арга хэмжээг зохион байгуулахгүй байх, эцэг эхчүүд хүүхдийн дархлааг тогтмол дэмжих, амны хаалт тогтмол зүүхийг зөвлөв.
Улирлын томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр томуугийн вакцин хийгдэж байна. 0-5 хүртэлх насны хүүхэд болон жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс харьяа сум багийн өрхийн эрүүл мэндийн төвд хандаж дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байв.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР – Өнгөрөгч долоо хоногийн гамшиг осол, аюулт үзэгдлийн мэдээгээр хээрийн түймрийн дуудлага 1, гэр болон автомашин шатсан дуудлага 2 иржээ. 2022.10.27-нд Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Хажуу гэдэг газар гарсан хээрийн түймрийг ОБГ-ын Эрдэнэцагаан суман дахь ГТУА 47-р ангийн албан хаагчид, Дорнод аймгийн Матад сумын иргэд болон нийт 65 хүн ажиллаж түймрийг бүрэн унтраасан байна. Түмэнцогт суманд авто машин цасанд суусан дуудлага нэг ирж ОБГ-ын албан хаагчид ажиллаж, тусламж үзүүлжээ.
УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.МӨНХЗАЯА
Ногоон байгууламжийн хамгаалалтыг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх тухай аймгийн Засаг даргын А/537 тоот захирамжийг танилцуулав. Хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл болгов.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА П. МӨНХЖАРГАЛ
Уул уурхайн бүсийн зөвлөгөөн болон ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН”-ИЙ нээлтийн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Олон нийт хамарсан хурал зөвлөгөөн арга хэмжээнд албад, агентлагууд цаашид ач холбогдол өгч ажиллахыг чиглэл болгов.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ