2024.02.19

Аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг зохион байгуулав. Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй мэдээллийг УЦУОШТ, Цагдаагийн газар, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс зэрэг байгууллагууд мэдээлэл хийв.
УЦУОШТ : 2024 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 26 -нийг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: Цас орохгүй. Салхи: ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, тал хээрээрээ явган цасан шуурга шуурна. Агаарын температур: шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -15…-20 градус, 22-ноос хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.
Цагдаагийн газар : 2024.02.05-2024.02.19-ний хооронд иргэн, аж ахуйн нэгжээс хүлээн авсан гомдол, мэдээллийг өмнөх 14 хоногтой харьцуулсан байдал Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 126 гомдол, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 12 нэгжээр буюу 9.5 хувиар өссөн.
Үүнээс: Гэмт хэргийн талаар 36 гомдол, мэдээллийг хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 9 нэгжээр буюу 20 хувиар буурсан, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 90 хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 21 нэгжээр буюу 23.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс : Дэлхийн зөн ОУБ-аас зудын гамшгийн үед өвөлжилт хүндэрсэн 3 суманд төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Үүнд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Сүхбаатар, Баруун-Урт сумын 300 өрхөд нэг удаагийн буцалтгүй тусламж 660.0 төгрөг, 200.0 тн тэжээл олгохоор ажлын хэсэг Сүхбаатар аймагт энэ сарын 20-нд ажиллах талаар мэдээлэл хийлээ.
УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ЗДТГ-ЫН ДАРГА П.МӨНХЖАРГАЛ Өвөлжилт хаваржилтын байдал хүнд байгаатай холбогдуулан аймаг орон нутгаас шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссын хурлаар шуурганы улмаас хаагдсан сумдын замыг нээх ажлыг нээхээр шийдвэрлэв.
Иргэд, аж ахуй нэгжүүд зохион байгуулалтад орж малчдад туслах хандивын аяныг өрнүүлж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагч малчдад туслах хандивт нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлахаар болов. Албан байгууллага аж ахуй нэгжүүдийг боломжоороо хандивт нэгдэхийг уриалав.