САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ

2024.02.26

Аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг зохион байгуулав. Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй мэдээллийг УЦУОШТ, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, БШУГ, ЭМГ зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.
❇️. УЦУОШТ : 2 сарын 26-наас 27-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 27-нд зарим газраар цас орж, салхи секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэж, цасан шуурга шуурах тул болзошгүй аюулаас онцгойлон анхааруулж байна.
❇️. ОБГ: Обекьтийн гал түймрийн 1 дуудлага, цасанд машин суусан 3-н дуудлага ирж 15 том хүн, 9 хүүхэд авран хамгаалсан. Аймгийн шуурхай штаб аймгийн тамгын газарт 3 хүний бүрэлдэхүүнтэй 24 цагаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 13 сум, баг, айл өрх хооронд 6740 км орчим замыг гаргасан. 860 орчим айл өрхийн гэр, хашаа цасанд дарагдсан байгаа нь улсын хэмжээнд хамгийн өндөр.Зайлшгүй нүүх шаардлагатай айл өрхийн судалгааг авч нүүлгэх ажлыг энэ 7 хоногт зохион байгуулна. Хохиролыг тогтоох малгүй болсон өрхийн судалгааг гаргах зорилгоор аймгийн засаг даргын А108 тоот захирамж гарч ажлын хэсэг байгуулагдсан цаашид уг судалгааг Улсын онцгой комиссд хүргүүлж зудын дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон. Одоогийн байдлаар Сүхбаатар аймагт 713,000 толгой мал хорогдоод байна.
❇️. БШУГ : Аймгийн хэмжээнд 2-р улирлын хичээл эхэлсэнээс хойш өнөөдрийн байдлаар 600 орчим хүүхэд цасанд боогдож хичээл сургуульдаа ирж чадахгүй байна.
❇️. Цагдаагийн газар : Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 34, Гэр бүлийн хүчирхийлэл 7, Эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 19, Хууль сахиулагчийг эсэргүүцэх зөрчил 2, Зам тээврийн осол 3, Хүний биед халдсан зөрчил 7 тус тус бүртгэгдсэн байна.
❇️. Засаг даргын орлогч Г. Мөнхзаяа БНХАУ-ын Хөлөнбуйр хотод айлчилсан, мөн Халзан, Баяндэлгэр сумдад ажилласан талаар мэдээлэл өглөө. Мөн START NETWORK төслийн санхүүжилтээр Японы Хүүхдийг ивээх сан, Дэлхийн Зөн олон улсын байгууллагууд “ ЗУДЫН ЭРТ АРГА ХЭМЖЭЭ ТӨСӨЛ “-ыг Гамшигт өртсөн болон гамшгийн эрсдэлд буй орон нутгийн иргэдэд тусламжийг үзүүлж байна. Уг төсөл Дорнод, Сүхбаатар, Говь-алтай, Увс, Завхан аймгуудад 45 хоногийн хугацаанд хэрэгжинэ. Сүхбаатар аймгийн хувьд Баруун – Урт сумын 140 өрх, Баяндэлгэр сумын 100 өрх, Сүхбаатар сумын 60-н малчин өрх нийт 300 өрхөд 660,000 мянган төгрөг бэлнээр, 200 кг хивэгний тусламжийг олгоно. Зудын эрт арга хэмжээ төслийн багийнхан 3-н шалгуур үзүүлэлтээр малчин өрхөө сонгож авсан талаар мэдээлэл өглөө.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ