САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ

/2022.11.14/

Аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгуулав. Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй ажлын талаар , ОБГ, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Соёл урлагийн газар, Статистикийн хэлтэс, УЦУОШТ зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын газраас 2021, 2022 онд гарсан хээрийн түймрийн талаар мэдээлэл хийв. 2021 онд зургаан сумын нутагт 15 удаагийн хээрийн түймэр гарч байжээ. 2022 онд зургаан сумын нутагт 18 удаагийн хээрийн тйүмэр гарсан байна.
Хээрийн түймэр 2021 онтой харьцуулахад гарсан тоо 28,5%, экологид учирсан хохирлын хэмжээ 76%, шатсан га талбай хэмжээ 75,5%, түймэр унтраах гарсан зардал 70%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Эрүүл мэндийн газраас Ковид болон Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав. Аймгийн хэмжээн ковид болон томуу томуу төст өвчний хавсарсан тохиолдол нэмэгдэж, алаг цоог түвшинд байна. Улиралын томуугийн эсрэг дархлаажуулалтын ажил хийгдэж байгаа тул эцэг, эхчүүд хүүхдээ хамруулахыг зөвлөв.
Цагдаагийн газраас 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээг танилцуулав. Иргэн, хуулийн этгээдээс нийт 109 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаж байна.Үүнээс гэмт хэргийн шинжтэй 34 хувь, зөрчлийн шинжтэй 65 хувь, бусад 10 байна. Өмнөх 14 хоногтой харьцуулбал 21 хувь буюу 19,2 %-иар өссөн.
Урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ явагдаж байна.
Соёл урлагийн газраас Соёлын бүтээлч сарын аяны талаар мэдээлэл хийв. Сарын аяны хүрээнд 65 ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
I долоо хоног Үндэсний бахархал, эв нэгдэл, II долоо хоног Бүх нийтийн соёлын
Боловсрол, III долоо хоног Соёлын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, IV Орон нутгийн тогтвортой хөгжил зэрэг ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Жаахан шарга театрын 34 дэх удаагийн өвөл цагийн уран бүтээлийн нээлт “Шүтээн болсон тал нутаг минь “Сүхбаатар аймгийн 80 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, “Гоолингоо” рок мюзиклээр “Тэрх нуурын дэгдээхэй” уран бүтээлүүдээр нээлтээ хийлээ.
Агтана хүрээт-2022 монгол адууны өв соёлын наадам 2 өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн арга хэмжээнд Соёл,урлагийн газар, Эрдэнэцагаан, Дарьганга, Наран сумдын соёлын төвүүд анх удаагаа оролцож Дарьганга соёл, Үзэмчин соёлын өвийг гэр, дээл хувцас, эд хэрэглэл дэлгэн үзүүлж өв соёлыг түгээн дэлгэрүүлж оролцлоо.
Хүүхдийн урлагийн “Хун ” нэгдсэн арга хэмжээг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулна.
Аймгийн Статистикийн хэлтэс мэдээлэл хийв. Энэ сарын 16,17-ны өдрүүдэд бүх багийн засаг дарга нарын нэгдсэн семинар зохион байгуулна. Төрийн болон төрийн бус 14 байгууллага мэдээлэл хийх юм.
УЦУОШТ – өөс долоо хоногийн урьдчилсан төлөвийг танилцуулав.
2022 оны 11 дүгээр сарын 14-ноос 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 18-нд нутгийн баруун болон хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэвчлэн баруун өмнөөс секундэд 4-9 метр. 16, 19-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3 – 8 градус хүйтэн байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ