/2023.01.23/

Цагдаагийн газар : Иргэн, хуулийн этгээдээс нийт 131 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж байна. Өмнөх 14 хоногтой харьцуулбал 20 буюу 17.6%-иар өссөн байна. Гэмт хэргийн шинжтэй 40 БУЮУ 27.8 ХУВЬ, Зөрчлийн шинжтэй 81 БУЮУ 64.6 ХУВЬ,
Бусад 10 БУЮУ 7.6 ХУВЬ байна.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 81 зөрчил бүртгэгдэснээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29, гэр бүлийн хүчирхийлэл 13 бүртгэгдэж, нийт 37 иргэн эрүүлжүүлэгдсэн байна. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундаа зүй зохистой хэрэглэж, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн газраас анхааруулж байна.
Эрүүл мэндийн газар : Коронавируст халдвар болон Томуу томуу төст өвчний дэгдэлтийн талаарх мэдээллийг танилцуулав. Сүхбаатар аймаг алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Томуу томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, ханиалгах халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа өрхийн Эрүүл мэндийн төвд хандаж мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Онцгой байдлын газар : Өнгөрөгч долоо хоногийн тухайд осол гэмтлийн дуудлага ирээгүй тайван байлаа. Төлөвлөгөөт хяналт шалгалт аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж өнөөдрийн байдлаар 12 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийжээ. Гал түймэр гарч болзошгүй 96 зөрчлийг илрүүлж арилгуулах арга хэмжээг авчээ. Гэр хорооллын айл өрх галын аюулгүй ажиллагаа хүүхдийн аюулгүй байдлын хүрээнд ОБГ, Баруун-Урт сумын ЗДТГ, ГБХЗХГ зэрэг холбогдох газрууд хамтран арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. 2022 онд 74 удаагийн аюулт осол гэмтлийн дуудлагаар ажилласан 41 удаагийнх нь обьектын гал түймэр 20 удаагийнх хээрийн түймэр нийт дуудлагын 80 гаруй хувь нь хээрийн түймрийн дуудлага байна.
2023 он гарсаар цасанд суусан дуудлага 10 бүртгэгджээ. Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд ард иргэд хөдөө орон нутагт зорчихдоо замын нөхцөл байдлаа судлах, бинзены нөөцтэй дулаан хувцастай аюудгүй байдлаа хангаж байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Дөрвөлж ОНӨААТҮГ : Ойрын өдрүүдэд эрс хүйтэрч байгаатай холбогдуулан бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Дулааны станцын 1-р зуух гэмтэл гарч 20 орчим цаг зогссон 2-р зуух хэвийн ажиллагаатай ажиллаж төлөвлөгөөт засварыг хийж түргэн шуурхай ашиглалтад оруулсан. Дулааны станцын зуухнуудад их засварын ажлыг төлөвлөж байна.
Ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж оны өмнө ирж суурилуулах ажил хийгдэж дууссан. Азийн хөгжлийн банкны төслийн нэгжийн ажлын хэсэг энэ долоо хоонгт ирж улсын комисс хүлээж авах ажлын хэсэг ажиллана. Туршилт тохируулгын ажил хийгднэ.
“Сүхбаатар лиг” тэмцээний зохион байгуулагч Х.Баатарсүх : Сагсан бөмбөг, Волейболын урт хугацааны лигийн түвшний тэмцээн анх удаа Баруун-Урт хотноо зохион байгуулагдах гэж байна. 60 гаруй тоглолттой 300 гаруй албан хаагчид оролцсон тоглолтын анхны тоглолт /2023.01.23/ -ны өдрийн 18.00 цагт эхний тоглолтоо хийнэ.
Даваа-Пүрэв гарагуудад өдөр бүр 18.00-21.00 хүртэл тоглолт явагдана. 4 сар хүртэл үргэлжилнэ.
УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ
Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа
Баруун-Урт хотод Хими, Физик, Математик, Биологийн багш нарын сургалт эхэлж байна. Сүхбаатар аймаг Шинэ монгол сургуультай хамтын хөгжүүлэх ажлын эхний сургалтууд эхэлж байна. Тус сургуулийн захирал Ж.Галбадрах Сүхбаатар аймагт ажиллаж байна. Хамтран ажиллах талаар санал солилцоно.
Аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгавар гарсан. Үүний хүрээнд холбогдох байгууллагууд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс энэ сарын 25-ны дотор ирүүлэх.
Дөрвөлж ОНӨААТҮГ-т цаг үеийн асуудал болон хийгдэж буй ажлын талаар иргэд олон нийтэд мэдээлэл өгөх чиглэлийг тус тус өгөв.