САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ

Аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав. Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй ажлын талаар ОБГ, УЦУОШТ, Онцгой байдлын газар, ЭМГ, Авто тээврийн төв, Цагдаагийн газар зэрэг байгууллагууд мэдээлэл хийв.
 Өнгөрөгч долоо хоногт Онцгой байдлын газарт хээрийн түймрийн дуудлага -1, обьектын гал түймрийн дуудлага – 2 ирсэн байна.
Энэ сарын 24-ны өдөр Эрдэнэцагаан сумын “Хадатын булаг” багийн “Хангай” гэдэг газар гарсан хээрийн түймрийг Онцгой байдлын газрын албан хаагчид, Эрдэнэцагаан сумын ЗДТГ, хилийн 0146-р анги, малчид, сум орон нутгийн иргэд нийт 48 хүн, 7 автомашин 12 цагийн турш ажиллаж бүрэн унтраасан байна.
Аймгийн Эрүүл мэндмйн газар Хүүхэд хөгжил хамгааллын жилийн хүрээнд зохион байгуулж буй ажлын талаар танилцуулав.
 ЕБС-ын үе тэнгийн сургагчийг бэлтгэх сургалтыг хийж 42 хүүхдийг хамруулжээ.
 МСҮТ суралцагч нарт /амны хөндийн эрүүл ахуй, Сүрьеэ эдгэдэг өвчин / зөвлөгөө мэдээллийг хийсэн байна.
 Баруун-Урт сумын 2,5,8-р цэцэрлэгүүдэд амны хөндийн эрүүл ахуйн үзлэгт 400 гаруй хүүхдийг хамруулж, эмчилгээ зааж, зөвлөгөө өгсөн байна.
• Авто тээврийн төв авто машины үзлэг тооллого улсын хэмжээнд явагдаж байгаа талаар мэдээллийг хийв. Техникийн хяналтын үзлэг хийгдэж эхэлсэн байна.
• Аймгийн Цагдаагийн газар сүүлийн 14 хоногийн байдлаар 117 гомдол мэдээлэл ирсэн байна.
• Жаахан шарга ХЖТ-т 100 тоот өрөө жүжиг 4 дүгээр сарын 1-нд тоглогдоно.
УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ
Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа
Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, МУЗГ-ын тогтоолын дагуу аймгуудад Хэлний бодлогын зөвлөл байгуулагдан ажиллаж байна.Төрийн алба албан бичгээ хос бичгээр хөтөлдөг болох бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна. Албан байгууллага аж ахуй нэгжүүд энэ талаар хөтөлбөр төлөвлөгөөнд хэрхэн тусган ажиллаж байгаа талаар хяналтыг хийнэ.




































































Boost this post to reach up to 2332 more people daily if you spend $14.
Boost post

All reactions:
26You, Ганбаатар Эрдэнэтуяа, Aagii Altantuya and 23 others





























































Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ