
ЭМГ-ЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БОЛОРМАА
Коронавируст халдвар болон томуу томуу төст өвчний дэгдэлтийн талаар танилцуулав. Дэлхий улс орнуудад Ковид 19-ийн тохиодол нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 22-р долоо хоногийн байдлаар 1235 тохиолдол батлагдсан нь өмнөх долоо хоногоос салбарын тохиолдол өссөөр байна. Томуу томуу төст өвчний дэгдэлт тогтворжоогүй. Улсын хэмжээнд алаг цоог дэгдэлттэй 9 аймаг, улсын хэмжээний дэгдэлттэй 2 аймаг, аймгийн хэмжээний дэгдэлттэй 3 аймаг байна. Томуу томуу төст өвчний дэгдэлт буурахгүй хэвээр байна гэсэн мэдээллийг хийв. Сүхбаатар аймгийн хувьд томуугийн алаг цоог дэгдэлттэй, коронавируст халдварын тохиолдол нэг батлагдсан байна. Гар хөл амны өвчин вирусын гаралтай халдвараас сэргийлэх, дэглэм сахих гэсэн зөвлөмжийг өгөв.
АШУҮИС-ийн багш нар багш шавийн уулзалт зохион байгуулсан. Уулзалтын гол зорилго нь Сүхбаатар аймгийн Засаг даргатай хамтран ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалт зохион байгуулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллах болсон.
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ : П.МӨНХЖАРГАЛ
Аймаг байгуулагдсаны 80 жил, Зүүн бүсийн хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 29,30,31-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Сумдын наадам аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 07 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд болно.
Аймгийн 80 жилийн ойн бэлтгэл ажилтай холбоотой тохижилтын ажлыг эрчимжүүлэх
Баруун-Урт сумын хэмжээнд асах гэрэлтүүлэг хэвийн асаж байна. Төр болон хувийн хэвшлийн гэрэлтүүлэг чимэглэл хангалтгүй байна. Өнгө үзэмжийг сайжруулах тал дээр холбогдох байгууллагууд анхаарах,
Хувийн хэвшлийн хөрөнгөөр шинээр барилга барихтай холбогдуулан зөвшөөрөлгүйгээр зам сэтлэх, бродюр эвдэх явдал гарч байгааг анхааралдаа авах, гүйцэтгэгч ААН-д мэдэгдэл өгч зөрчлийг арилгуулахыг Баруун-Урт сумын Засаг дарга /Ж.Жавхаатөгс/, ГХБХБГ/Э.Төгөлдөр/, МХГ /н.Нямжав/ нарт
Төвийн бүсийн авто зам дагуух модны тэгшлэгээг хийх, үрийг цуглуулах ажлыг даруй хийх, ногоон байгууламжийн хашаа хороог янзлах, цэгцлэх БОАЖГ/О.Батнасан/БОАЖГ-т чиглэлийг өгөв.
Өгсөн үүргийн хэрэгжилтийг дараачийн шуурхай хурал дээр танилцуулахыг үүрэг авсан байгууллагуудад
Баяр наадмын салбар комиссууд 3, 4 дэх өдрүүдэд хуралдана. Комиссын төсвийг эцэслэж, ажлын явцыг танилцуулахыг Баяр наадмын салбар комиссын дарга нарт
МУ-ын Ерөнхий сайд ирэх 7 хоногт /6 сарын 24, 25/ Сүхбаатар аймагт ажиллаж иргэд, залуучуудтай уулзана. Уулзалтад албан хаагчдаа өргөнөөр хамруулахыг агентлаг, байгууллагын удирдлагуудад тус даалгав.
