САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ /2022. 07-04/

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг 2022 оны 07-р сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон аймгийн УЦУОШТ, аймгийн Цагдаагийн газар зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.
УЦУОШТ-өөс Өнгөрсөн долоо хоногийн тойм мэдээг танилцуулав.
2022 оны 07 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 11-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
(Сүхбаатар аймгийн нутгаар)
Хур тунадас: 4,5,7-нд зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 7,8-нд зарим газраар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭГ 14 ХОНОГИЙН БАЙДЛААР ТАНИЛЦУУЛАВ.
Иргэн, хуулийн этгээдээс нийт 90 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж байна. Гэмт хэргийн шинжтэй 36 БУЮУ 40 ХУВЬ, Зөрчлийн шинжтэй 44 БУЮУ 50 ХУВЬ
Бусад 10 хувь байна. ӨМНӨХ 14 ХОНОГТОЙ ХАРЬЦУУЛБАЛ 37 хувиар буурчээ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 1 /Мөнххаан суманд 1/ зөрчил бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 5 нэгжээр буюу 83.3% хувиар буурсан байна.
ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ 8 БҮРТГЭГДЭЖ БУУРАВ
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 8 /Баруун-Урт 4, Түвшинширээ 1, Уулбаян сум 1, Эрдэнэцагаан 1, Мөнххаан 1 суманд/ бүртгэгдсэн байна. Үүнээс 1 хулгайлах, 5 иргэдийн өмчийн хулгай, орон байрны хулгайн гэмт хэрэг 2 байна. Энэ төрлийн гэмт хэргийн дуудлага, мэдээллийг өмнөх 14 хоногтой харьцуулахад 9 буюу 52.9 хувиар буурсан байна.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.МӨНХЗАЯА
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажилласан талаар мэдээлэл өгөв. Залуучууд болон иргэд хөдөлмөрчдийн уулзалт зохион байгуулж, Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид төлөвлөж буй ажлын талаар танилцуулсан. Сүхбаатар аймагт 5 төсөл арга хэмжээг дэмжиж төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэр гаргасан тухай мэдээлэл хүргэв.
Баяр наадмын урт амралтын өдрүүдэд албан байгууллага аж ахуй нэгжүүд хариуцлагатай жижүүр томилж ажиллуулах,
Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангах үүрэг чиглэлийг холбогдох газруудад өглөө.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ