САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ /2022. 07-18/

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг 2022 оны 07-р сарын 18-ний өдөр зохион байгууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон аймгийн ЭМГ, ОБГ, УЦУОШТ, аймгийн Нэгдсэн эмнэлэг , Баруун-Урт сумын ЗДТГ зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.
ЭМГ-ЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БОЛОРМАА : Эрүүл мэндийн салбар баяр наадмын өдрүүдэд ажилласан талаар мэдээлэл хийв.
Баярын өдрүүдэд нийт 248 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагийн турш эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ажилласан байна. Хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасгаар 1175 хүн үйлчлүүлсэн байна. Үүний 43,9 хувь нь хүүхэд, 59 хувь нь насанд хүрэгчид байна. Үүнээс 133 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Осол гэмтлийн шалтгаант өвчлөл 28 бүртгэгдсэн. Үүний 42 хувь нь эмнэлэгт хэвтсэн байна.
Аймгийн хэмжээнд нийт 6 нас баралт гарсан. Түргэн тусламжийн 662 дуудлага ирсний 76,5 хувь нь сумын ЭМТ-д 23,5 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн байна.
УЦУОШТ-ИЙН ДАРГА Х.ЭНХБАЯР : Өнгөрсөн долоо хоногийн цаг агаарын тойм мэдээг танилцуулав.
2022 оны 07 дугаар сарын 18-нөөс 07 дугаар сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Сүхбаатар аймгийн нутгаар)
Хур тунадас: 22-нд нутгийн зарим газраар, 22-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 22-нд зарим газраар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 13-18 градус, өдөртөө нийт нутгаар халж 28-33 градус дулаан, 22-ноос бага зэрэг сэрүүсч өдөртөө 22-27 градус дулаан байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА Б.АНХБАЯР : Баяр амралтын өдрүүдэд ажилласан талаар танилцуулав.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 А/178 тоот өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, Онцгой байдлын газрын даргын 2022 оны А/37 дугаар албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тушаалыг бие бүрэлдэхүүнд танилцуулан үүрэг чиглэл өгч, удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан байна. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ний өдрийг хүртэлх хугацаанд 24 цагаар үүрэг чиглэлээр хангаж, хяналт тавин ажиллажээ.
Баяр амралтын өдрүүдэд аймгийн хэмжээнд хүчтэй аадар бороо орсны улмаас усанд урсаж нас барсан мэдээлэл 1, объектийн гал түймрийн зөрчлийн дуудлага 1, тээврийн хэрэгсэл шаварт суусан дуудлага 3 ирсэн байна.
Аймгийн баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажил хангах үүрэг чиглэлийг агентлаг, албадын удирлагуудад өглөө.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ