УИХ-ын гишүүн Ж. Батсуурь, Н.Ганибал аймгийн Засаг дарга М.Идэрбат нарын хамтарсан баг энэ сарын 11-14-ний өдрүүдэд 12 суманд ажиллалаа. Сүхбаатар аймаг энэ жил хүндхэн өвлийг давж малын хорогдол 1.1 саяд хүрчээ. Цаашид хорогдлын тоо өсөх хандлагатай байна гэж сумдын удирдлага хэлж байлаа. Аймаг болон сумын онцгой комисс шат дараалсан арга хэмжээг цаг тухайд нь авч зудын эрсдэлд 2 тэрбум төгрөг зарцуулсан гэдгийг аймгийн Засаг дарга иргэдтэй уулзах үеэрээ ярьж байв.

УИХ-ын гишүүд, Аймгийн удирдлагын уулзалтад ирсэн иргэдийн зүгээс:
1. Бүх сумдын эрүүл мэндийн төвд “Түргэн тусламжийн машин” олгосон,
2. Бүх сумдын иргэдэд үйлчлэх ЗДТГазрын “NISSAN” машин шинэчилсэн,
3. Аймгийн ихэнх алслагдсан багуудад “Хээрийн сайт” байгуулсан,
4. Онцгой байдлын газар, уул уурхайн техник ашиглаж нийт 9000 гаруй км замыг нээх ажлыг зохион байгуулсан,
5. Малчдад өвс тэжээл, нүүрс үнэгүй олгож, өвөлжилтийн байдалд дэмжлэг үзүүлсэн,
6. Сураггүй болсон малаа эрэн хайхад зориулж “Отрын штаб”байгуулсан зэрэг зудын эрсдэлийг бууруулахад иргэд талархаж хүлээж авч байлаа…
Ажлын хэсгийн баг малгүй болсон түлээ түлшгүй болсон амьдралын нөхцөл нэн хүндэрсэн иргэдэд холбогдох дэмжлэг туслалцааг газар дээр нь олгож цаашид шаттай хэрэгжүүлэхээ илэрхийллээ…
Уулзалтад оролцогчдод
• Эрүүл мэндийн болон сэтгэл заслын үйлчилгээг орон нутагт ажиллуулах
• Гурилын үнийг нэмэгдүүлэхгүй, бууруулах
• Зээл, зээлийн хүүг царцаах цаашид ТЭГЛЭХ асуудлыг УИХ, Засгийн газарт оруулах
• Цаашид МАЛЖУУЛАХ бодлогыг үе шаттай, зудын хохирлын үр дагаварыг арилтал тууштай арга хэмжээнүүдийг авахаа илэрхийллээ.

