САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБААС ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

Улсын
❇️. Онцгой комиссын шуурхай штаб өвөлжилт хүндэрсэн аймгийн шуурхай штабтай цахим хурал зохион байгуулав. Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
❇️. Сүхбаатар аймгийн хувьд өвсний нөөцийг нэмэгдүүлэхэд зориулж 48000 боодол өвс худалдан авах. Үүний үнэ болох 672 сая төгрөгийн 336 саяыг сумдаас бүрдүүлж үлдсэн 336 саяыг гамшгийн эрсдэлийг бууруулах сангаас санхүүжүүлэн Эрдэнэцагаан сумаас 60 мянган боодол өвсийг аймгийн төвд төвлөрүүлэн 13 сумын малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна.
❇️. 2. Баруун-Урт сумаас 140 км замыг туулж Түвшинширээ сумын 412 км зам, Баяндэлгэр сумын цасанд боогдсон 35 км замыг ковш машинаар 3 алба хаагч 2 техник хэрэгсэлтэй 11 хоног ажиллаж нийт 447 км зам гаргасан. Мөн бусад сумд өөрсдийн нөхцөл боломжоо ашиглан зам гаргаж малчид өвс тэжээл татах ажлыг зохион байгуулж байна.
❇️. 3. Эрдэнэцагаан, Сүхбаатар, Баруун-Урт сумдын Засаг дарга нар Отрын штаб байгуулан малчдад эрүүл мэнд болон малын мэдээ мэдээллийг дамжуулан ажиллаж байна.
❇️. 4.Аймгийн хэмжээнд малчдын гар дээр байгаа 12.0 мянган тн махыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хүрээнд ЗХ-338 дугаар ангийн туулах чадвар сайтай 3 техникийг дайчлан зам гаргах ажлыг зохион байгуулж байна.
❇️. 5. Аймгийн онцгой комиссын 02 дугаар хурлаар баяр амралтын өдрүүдэд эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумд хоорондын хөдөлгөөнд хязгаарлалт хийх үүднээс 24 цагийн байнгын ажиллагаатай хөдөлгөөнт пост ажиллуулахаар шийдвэрлэн сумдын ОК-ын дарга нарт чиглэл хүргүүлэн ажиллаж байна.
❇️. 6. НҮБ-ын Японы хүүхдийн сангаас 3 сумын 180 айл өрх тус бүр 500,000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэх шийдвэрт хүрсэн. 02 дугаар сарын 15 -ний өдрөөс эхлэхээр мэдэгдсэн.
 
 
 
 
 
 
 
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ