
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ардын Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт 100-н жилийн ойн баярын өдөр Сүхбаатар аймгийн удирдлагууд, төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөж буй албан хаагчид, Монгол төрийнхөө иргэн болж иргэний үнэмлэхээ гардан авч андгай өргөсөн сурагчид, нутгийн иргэд, их жанжин Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.



