
Зуны сургалтын хичээлийн хөтөлбөрт уран зургийн өнгө, зохиомж, техник аргачлалыг багтаасан сонирхолтой, хүүхдийн сэтгэхгүй, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх хичээлүүд багтсан бөгөөд танхимын уран зургийн хичээлд хамрагдсанаар бие даан суралцах, зургаар дамжуулж урлаг, гоо зүйн мэдрэмж авах, аливаад төвлөрч сууж сурах, хүүхдийн гарын булчин чангарах, өөртөө итгэлтэй болох, гоо зүйн мэдрэмж дээшлэх, өөрийгөө зөвөөр илэрхийлэх гэх мэт маш олон чадваруудыг эзэмшүүлдэг юм.
Энэ удаагийн гар зургийн сургалтын давуу тал: Мэргэжлийн чадварлаг багш, Өдөр бүрийн шинэ хичээл зааж , Хүүхэд нэг бүртэй тулж харьцан, Бүх зургийн хэрэгсэлийг сургалтаас хангаснаараа онцлог байв.
