
Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газраас ” ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ ” малчдад туслах аяныг эхлүүлж, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивласан. Энэхүү аянд албан байгууллага, аж ахуй нэгжүүд идэвхтэй хамрагдаж байна. Голомт банкны Сүхбаатар салбарын хамт олон 1.0 сая төгрөг,
Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын албан хаагчид 1.046 төгрөг,
Сүхбаатар аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Т.Мөнхболд 50.0 төгрөг, Бичигт боомтын захиргааны төлөөлөгч Ц.Тод-Эрдэнэ 50.0 төгрөгийн хандивыг тус тус өргөв.

