Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээнд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул, уурхайн компанийн төлөөлөл оролцож байна.
Аймгийн Засаг дарга М. Идэрбат хариуцлагатай уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагаа-2025 уулзалт арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ:
Аж үйлдвэр, эрдэс баялагийн салбар Монгол Улсын Эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг салбар, нөгөө талаар орон нутагт байгаль орчны болон нийгэмд нөлөөлөл үзүүлж байна.
Уул уурхайн компаниуд хариуцлагатай , ил тод нээлттэй ажиллаж үйл ажиллагаагаа, хууль тогтоомжийн хүрээнд явуулах ёстойг онцолж байв.