ХОНГОРЫН ГОЛЫН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨД

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс баруун зүгт 25 орчим км, Хонгорын голын баруун эрэг, Хонгор овоо хэмээх багавтар толгойн зүүн урд бэлд шаргал боржингоор үйлдсэн 2 хүн чулуун хөшөө байна. Тус хүн чулуудыг анх 1961 онд Археологич Н.Сэр-Оджаваар ахлуулсан Д.Дорж, В.В.Волков нарын бүрэлдэхүүнтэй ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Эртний судлалын хайгуулын анги илрүүлж байжээ. Мөн нэрт археологич Д.Баяр /1981-1985 онд/ давтан судалж удаа дараа хэвлэн нийтэлсэн байна.